Цаг үеийн мэдээ

Намрын дунд сарын хөхөгчин тахиа сарын таван шар цагаагчин могой өдөр

Үс засуулвал: Сайн нөхөртэй нөхөрлөнө

Наран ургах, шингэх: 06.57 - 18.24

Барилдлага: Үхэх

Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй

Суудал: Шороо

Аргын тооллын 10 сарын 5, Сумъяа гараг. Билгийн тооллын 19, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, цагаанчин могой өдөр. Өдрийн наран 06 цаг 57 минутанд мандаж 18 цаг 24 минутанд жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн нөхөртэй учирах хэмээх сайн.

 

Таны сурталчилгаа