Ирэх долоо хоногт Японы Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицу Монгол Улсад айлчлахаар товлоод байгаа юм. Монгол Улс БНАСАУ-тай ойрын харилцаатай цөөн улсын нэг тул зуучлагчийн үүрэг гүйцэтгэсээр ирсэн билээ. Японы Ерөнхий сайд Суга Ёшихидэ "Иргэдээ эх оронд нь авчрахын төлөө шаргуу ажиллана. БНАСАУ-ын удирдагч Ким Чен Унтай уулзахад бэлэн" гэжээ.