Цаг үеийн мэдээ

МХЕГ-ын даргын 01/22 дугаартай “Хүнсний үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээнд хэрэглэж буй хуванцар сав, баглаа боодлын чанар, аюулгүй байдалд урьдчилан сэргийлэх шалгалт хийх тухай”  удирдамжийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд байрлах айраг худалдан борлуулж байсан иргэний үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар хүнсний зориулалтын бус, шинжилгээ баталгаажилтгүй хуванцар савыг илрүүлэн итгэмжлэгдсэн лабораторит  шинжилгээнд хамруулаад байгаа юм.

Иргэн та: Гарал үүсэл, шинжилгээ сорилтын холбогдох бичиг баримтыг харж, сав баглаа боодлын  стандарт, аюулгүй байдлын шаардлага хангасан, хүнсний зориулалтын тэмдэг тэмдэглээтэй хуванцар савыг хүнсний зориулалтаар сонгон хэрэглэхийг зөвлөж байна.

Эх сурвалж: МХЕГ

 

 

Таны сурталчилгаа