2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 25 хувьцаат компанийн 328,031,420.04 төгрөгийн үнийн дүн бүхий 466,511 ширхэг хувьцаа арилжигдсанаас 5 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 16 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Би ди сек" ХК (BDS +5.88%) болон "Монгол шуудан " ХК (MNP +5.72%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Орхондалай " ХК (ORD-11.76%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID -10.76%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 3 ширхэг үнэт цаас 300,300 төгрөгөөр арилжигдсан байна.
"TOP 20" индекс 1.63 хувиар буурч 17301.84 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,581,091,574,680.86 төгрөг боллоо
Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ