Цаг үеийн мэдээ

 НИТХ-ын 2020 оны ээлжит сонгуульд ХҮН-аас нэр дэвшигчид өнөөдөр нийслэлийн Сонгуулийн хорооноос энэ сарын 6-нд үнэмлэхээ гардан авчээ.

Тус намаас нийт 27 хүн НИТХ-д нэр дэвшсэн юм. Үнэмлэх гардуулах үеэр нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд “Монгол Улсын аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу НИТХ-ын 2020 оны сонгуульд оролцохоор улс төрийн нам, эвслүүд болон бие даагчид нийслэлийн Сонгуулийн хороонд бүртгүүлсэн.

Өнгөрсөн сарын 29-нд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар НИТХ-ын 2020 оны ээлжит сонгуульд оролцох Хөдөлмөрийн Үндэсний намын нэр дэвшигчдийг бүртгэсэн тогтоолын үйлчлэлийг түтгэлзүүлсэн.

Тиймээс нийслэлийн Сонгуулийн хороо хууль тогтоомжийн дагуу ХҮН-ын нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулах боломжгүй болоод байсан юм. Харин энэ сарын 5-нд нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд урьдчилсан хэлэлцүүлэг дахин явагдаж, Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн анх гаргасан захирамжийг хүчингүй болгосноор ХҮН-ын нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулах боломжтой болсон. Сонгуулийн сурталчилгааг энэ сарын 13-ныг дуустал явуулах ёстой. Сонгуулийн хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг удирдлага болгон ажиллахыг хүсч байна" хэмээв.

 

Таны сурталчилгаа