“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль”-ийн хэрэгжилтийн улсын үзлэгийг авто замын салбарт зохион байгуулах удирдамжийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 1-19 дүгээр хороонд Авто замын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагад 10 дугаар сарын 05-ны өдрөөс 10 дугаар сарын 20-ныг хүртэл 9 газарт хяналт шалгалт хийсэн байна.
Шалгалтын явцад Беринг ХХК, Аварга зам ХХК, Анандын зам ХХК, Сүлжээт зам ХХК-иуд нь ажлын байранд эрсдлийн үнэлгээ хийгээгүй, ажилчидтай хөдөлмөрийн гэрээг бүрэн байгуулаагүй, дотоод хяналт шалгалтын журам баталж мөрдүүлээгүй зөрчлүүд илэрлээ.
Хяналт шалгалтаар Аварга зам ХХК, Анандын зам ХХК, Сүлжээт зам ХХК-иудад 12 заалттай хугацаатай 4 албан шаардлага хүргүүлж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар аж ахуй нэгж байгууллагад зөвлөгөө өгч ажилласан байна.
Илэрсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулиар Беринг ХХК-нд торгуулийн арга хэмжээ оногдуулж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж зөрчил арилгуулахаар албан даалгавар хүргүүлэн биелэлтэд хяналт тавин ажиллаж байна.