Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 10 дугаар сарын 8-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 29 ХК-ийн 50,799,238 төгрөгийн үнийн дүн бүхий 223,346 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 6 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 21 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.
Энэ өдөр "Стандарт агрикалчер групп" (SOH+14.29%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID+12.40%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Тандэм инвэст" (VIK-6.25%) болон "Монгол Базальт" ХК (MBW-5.76%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 251 үнэт цаасыг 25.1 сая төгрөгөөр арилжив. ТOP 20 индекс 0.76 хувиар өсөж, 17549.35 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,594,632,598,003.44 төгрөг боллоо.