УИХ-ын сонгуульд нийтдээ 13 нам, дөрвөн эвсэл оролцсон. Санал авсан өдрөөс хойш 45 хоногийн дараа буюу наймдугаар сарын 7-ны дотор сонгуулийн зардлын тайлангаа Үндэстний аудитын газарт хүргүүлэхээр хуульд тусгасан байдаг. Энэ хугацаанд 11 нам, дөрвөн эвсэл тайлангаа ирүүлжээ.
Их эв болон Хөгжлийн хөтөлбөр нам тайлангаа хугацаанд нь ирүүлээгүй.
Хуулийн дагуу өчигдөр /2020.10.07/ 20.00 цагт байршуулсан байх ёстой аж. Хэрэв хуулийн хугацаанд багтааж тайлангаа ирүүлээгүй намуудад нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч арга хэмжээ авдаг байна.