Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн 4 хороонд байрлах “ТИПСИ БАННИ” ХХК-ий FREINDS ресторанд холбогдох улсын байцаагч хяналт шалгалт хийжээ.
Шалгалтаар ажлын байр эрүүл ахуй нөхцөл шаардлага хангаагүй, хүнсний сүлжээнд ашиглах, хэрэглэх эд зүйлстэй биечлэн харьцдаг ажилтныг эрүүл мэндийн үзлэгт хамруулаагүй, бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ чанар аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар шийтгэлийн арга хэмжээ авч, улсын байцаагчийн хугацаатай албан даалгавар хүргүүлэн биелэлтэнд хяналт тавьж ажиллалаа.