Нидерландын эмэгтэйчүүдийн эмч, генетикийн шинжлэх ухааны доктор Ян Вилдшут 1981-1993 онд Зволле хотын эмнэлэгт ажиллаж байхдаа өөрийн бэлгийн эсийг үйлчлүүлэгчдэдээ шилжүүлэн суулгасан нь тогтоогджээ. Ингэхдээ тухайн эмэгтэйчүүдэд худал мэдээлэл өгч, баталгаатай донорынх хэмээн танилцуулж байсан гэнэ. Багадаа 17 эмэгтэйд ийм ажилбар хийснийг хүүхдүүдэд нь хийсэн генийн шинжилгээгээр баталсан байна. Ян Вильдшут эмчээр үр шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн эмэгтэйчүүд хүүхдийнхээ эцгийг тогтоолгож эхэлжээ. Энэхүү ёс зүйгүй үйлдэл хийсэн эмчид ямар ч ял өгөхгүй, хариуцлага тооцохгүй байх магадлал өндөр байгаа аж. Учир нь тухайн үед тус улсад үр шилжүүлэх, зохиомол хээлтүүлэг хийх хууль, журам байгаагүй байна.