Цаг үеийн мэдээ

Иргэний ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу “Гоонь эрчүүдийн хуушуур” нэрийн хоол үйлдвэрлэлийн  газарт холбогдох улсын байцаагчид хяналт шалгалт  хийжээ.

Шалгалтаар тухайн хоолны газар нь үйл ажиллагаагаа эхлэхийн өмнө эрх бүхий байгуулагуудад мэдэгдээгүй үйлчилгээ эрхлэсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар торгох шийтгэлийн арга хэмжээ авч ажилласан байна. 

Тухайн хоолны газрын түрээслэж буй ажлын байр нь үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлгүй байсан тул үйл ажиллагааг зогсоосон аж.

Эх сурвалж: МХЕГ

 

Таны сурталчилгаа