Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны энэ оны III улирлын тайлангийн хурал, сахилга хариуцлагын зөвлөгөөнөө Цагдаагийн ерөнхий газрын хурлын тамхимд цахимаар зохион байгууллаа.
Энэхүү хуралд Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан, Албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан, Дэд бөгөөд захиргааны удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа С.Гарьдпүрэв, албаны бүтцийн нэгжийн дарга, алба хаагчид, Эргүүл, хамгаалалтын газрын газар, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын Нийтийн хэв журам хамгаалах газар, хэлтэс, тасгийн дарга, хэв журмын ажил хариуцсан чиглэлийн ахлах, ахлах байцаагч, хэсгийн байцаагч нар оролцлоо.
Хуралд оролцож буй алба хаагчдад Дэд бөгөөд Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа С.Гарьдпүрэв албаны III улирлын тайлан, Зөрчил, шалгах мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Чинбат сахилга хариуцлагын талаарх тайланг тус тус уншиж танилцуулан, Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, цагдаагийн хурандаа П.Эрдэнэбат нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын Нийтийн хэв журам хамгаалах тасгуудыг ажлын үзүүлэлтийг танилцуулсан юм.
Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан, албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан нараас алба хаагчдад үүрэг, ажлын чиглэл өгч, алба хаагчдын санал, хүсэлтийг сонслоо.