Намрын дунд сарын хөхөгчин тахиа сарын таван шар цагаан бар өдөр
Үс засуулвал: Өлзийтэй сайн
Наран ургах, шингэх: 07.10 - 18.06
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Сэрэхгүй
Суудал: Төмөр
Аргын тооллын 10 сарын 14, Буд гараг. Билгийн тооллын 27, Бага морь одтой, цагаан бар өдөр. Өдрийн наран 07 цаг 10 минутанд мандаж 18 цаг 06 минутанд жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа зүйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа элдэв муу үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, сүм дуганыг сэргээх, амилуулах, өглөгийг түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ, хэлэлцээ хийх, буцаахадад сайн. Гөлөг тэжээх, золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.