Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан ИТХ-ын сонгуулийн өдрүүдэд архи согтууруулах ундаа зарахгүй, түүгээр үйлчлэхгүй байх тухай захирамж гаргасан билээ. Мөн өдрүүдэд соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг нийслэлийн Соёл урлагийн газар, нийслэлийн Спортын хороо болон бусад холбогдох аж ахуйн нэгж, байгууллагуудад үүрэг болгосон юм.
Иргэн та сонгуульдаа идэвхитэй оролцоорой