Намрын дунд сарын хөхөгчин тахиа сарын дөрвөн ногоон цагаагчин туулай өдөр
Үс засуулвал: Сүлд тэнэж одно
Наран ургах, шингэх: 07.12 - 18.04
Барилдлага: Хотол чуулган
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Суудал: Огторгуй
Аргын тооллын 10 сарын 15, Бархасвадь гараг. Билгийн тооллын 29, Харцага одтой, цагаагчин туулай өдөр. Өдрийн наран 07 цаг 12 минутанд мандаж 18 цаг 04 минутанд жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа зүйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өгөх, лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сэтгэлд сэвтэй газар очих, газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад муу.