Ипотекийн зээлийн хүүг 6%-аар арилжааны банкууд Даваа гараг буюу аравдугаар сарын 12-ноос олгож эхэлжээ.
Ийнхүү хүүгийн хэмжээнд өөрчлөлт орж байгаатай холбоотойгоор Монголбанкнаас зээлийн журамд дараах өөрчлөлтүүдийг оруулж байгаа аж. Тухайлбал,
Үндсэн зээлдэгч 8%-ийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдаагүй байх
Түрээслээд өмчлөх орон сууцны хөнгөлөлттэй хөтөлбөрт хамрагдаагүй байх
Улаанбаатар хотод байршилтай амины орон сууцыг журамд нэмж оруулах буюу амины орон сууцыг 6%-ийн хүүтэй ипотекийн зээлээр авах боломж бүрдүүлэх
Ипотекийн зээлийн санхүүжүүлэх Монголбанкны эх үүсвэрийн
25-аас доошгүй хувийг орон нутагт
15-аас доошгүй хувийг төрийн албан хаагчдад олгох
нэг зээлдэгчид олгох зээлийн хэмжээ 100 саяас хэтрэхгүй байх
зэргийг тусгасан байна.
Ийнхүү хүүгийн хэмжээг 8-аас 6% болгон бууруулснаар өрхийн орлогын хэмжээ 900 мянган төгрөгт хүрч байгаа иргэд ипотекийн зээлд хамрагдах боломж нь нээгдэх ажээ. Өмнө нь энэ дүн 1.1 сая төгрөг байсан юм.