Цаг үеийн мэдээ

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгууль 10 сарын 15-нд болж өнгөрсөн билээ. Сонгуулийн үр дүнтэй холбоотой зарим асуудлаар ХҮН-аас мэдэгдэл хийлээ. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд: Засгийн газар мөрөөдлийн тоо тавьж, иргэдийг  хуурдаг байдал өнгөрсөн, тооцоо судалгаа хийдэг хүмүүс нь УИХ-д ороод ирсэн  тул хяналт тавьж, хэрэгжилтийг шаардана

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

“ХҮН-ын хувьд шат шатны төрийн шийдвэр гаргах бүтцэд өөрсдийн төлөөлөлтэй боллоо. Биднийг дэмжиж ажилласан, бидэнд итгэж саналаа өгсөн, саналаа өгөөгүй ч сэтгэлээрээ дэмжсэн бүх иргэддээ баярлалаа. Энэ удаагийн сонгуулиар зарим дүүргүүдэд АН, МАН-ын саналын тоо тэнцсэн. Үүнтэй холбоотойгоор ХҮН ямар байр суурьтай байх вэ, аль нэг намтай хамтарч засаглах уу гэсэн асуулт маш их ирж байна. Маш тодорхой, бид аль нэг намтай хамтарч ажиллахгүй. Харин зөв зүйлийг нь дэмжээд явна” гэсэн юм.

П.Наранбаяр Кембрижийн хөтөлбөрийн лобби бүлгийн гишүүдийг мэтгэлцээнд  дуудлаа - Eguur.MN

Нийслэлийн намын хорооны дарга П.Наранбаяр:

“ХҮН-ыг дэмжсэн, сонгосон бүх иргэддээ баярлалаа. Бид цаашид илүү сонсож, илүүг хийж бүтээх болно гэдгээ амлаж байна. Хөдөлмөрийн Үндэсний нам УИХ-ын сонгуульд Нийслэлд 126.725 хүний саналыг авсан, ИТХ-ын сонгуулиар нийт нэр дэвшигчид 134.022 санал авчээ. Аль нэг намтай эвсэхгүй, нам дотроо эвдрэхгүй, зөвийг хийж яваа хүмүүсийг шүүмжлэхгүй дэмжиж ажиллана. Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлуудыг бүх боломжоороо хүчээ дайчилж ажиллах болно” гэлээ.

 

Таны сурталчилгаа