Цаг үеийн мэдээ

 Монголын анхны хамтын хөрөнгө оруулалтын сан болох "Үндэсний хувьчлалын сан"-гийн нэгж эрхийн анхдагч зах зээлийн арилжааны захиалга хаагдлаа. 

Тодруулбал, тус сан нь Монголын Хөрөнгийн бирижд нэгж эрхээ бүртгүүлсэн анхны хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан болж, арилжаанд гаргасан нэгж эрхийн 95 хувь буюу  47.5 сая нэгж эрхийг стратегийн хөрөнгө оруулагчид болон олон нийтэд санал болгосон юм. Аанхдагч зах зээлийн арилжааны захиалгыг энэ сарын 5-наас 16-ны 16:00 цаг хүртэл авч дуусжээ. 

“Үндэсний хөрөнгө оруулалтын сан"-гийн санал болгосон нэгж эрхийн анхдагч зах зээлийн нийт захиалгыг ҮЦТХТ дахь мөнгөний үлдэгдэлтэй нийцүүлэхэд 2.245 хувь хүн, ААН-ийн нийт 5,537,565,300 төгрөгийн үнэт цаас худалдан авах санал ирүүлсэн нь татан төвлөрүүлэх дүнгээс 16.5 хувиар давсан үзүүлэлт боллоо. 

Компанийн ирүүлсэн төлөвлөгөөний дагуу олон нийтээс ирүүлсэн нийт 2.234 хөрөнгө оруулагчийн 3,162,565,300 төгрөгийн үнийн дүн бүхий захиалгын 500.000 төгрөг хүртэлх үнийн дүн бүхий захиалгыг 100 хувь биелүүлж, үлдсэн дүнг 69.1 хувиар хувь тэнцүүлэн нийлүүлэхээр боллоо. 

СЗХ-ноос “Үндэсний хувьчлалын сан”-гийн анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэх шийдвэрийг гаргах үед хөрөнгө оруулагчид тус үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны төлбөрийн үлдэгдэл мөнгөн хөрөнгийг буцаан авах эрх үүсэх юм. 

 

Таны сурталчилгаа