МУГЖ, УИХ-ын гишүүн асан С.Жавхлангийн "Монголоороо байгаасай" тоглолт энэ сарын 16,17-ны өдөр Монгол бөхийн өргөөний тайзнаа тоглогдсон билээ. Монгол бөхийн өргөөг үзэгч сонсогчид нь дүүргэж, тоглолтоо үзэж чадаагүй иргэд дахин тоглолтоо хийх хүсэлтийг тавьсан ба тоглолт дахин 10 дугаар сарын 21 тоглогдох болж тоглолтын тасалбар хэдийн дуусчээ. Гэсэн ч иргэд сонсогчдоос дахин тоглох хүсэлтийг тавьсаар байгаа талаар дуучин өөрийн цахим хуудаснаа хуваалцжээ. Тэрээр : "Үзэгч түмэн маань ахин тоглолтоо хийхийг хүслээ. Иймд хотынхоо баруун бүсийн үзэгч сонсогчддоо зориулан энэ их түгжрэлд та нарынхаа шатахуун, цаг завыг тань хэмнэх үүднээс 200-300 хүний бүрэлдхүүнтэй тоглолтын баг хамт олонтойгоо 10 сарын 23-ны өдөр Улаанбаатар паласт нүүгээд очихоор боллоо. 3000 хүн ирэх 300 хүн яваад очих 2 асар ялгаатай тийм ээ? " гэжээ.