Цаг үеийн мэдээ

Намрын адаг өлзийт улаан нохой сарын долоон улаан улаагчин тахиа өдөр

Үс засуулвал: Эд мал арвижна

Наран ургах, шингэх: 07.21- 17.53

Барилдлага: Рашаан

Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй

Суудал: Шороо

Аргын тооллын 10 сарын 21, Буд гараг. Билгийн тооллын 5, Гар одтой, улаагчин тахиа өдөр. Өдрийн наран 07 цаг 21 минутанд мандаж 17 цаг 53 минутанд жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, гарагийг тахих, буг дарах, газрын ам бооход сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

 

Таны сурталчилгаа