Цементийг станцын үнстэй хольж хуурамчаар үйлдвэрлэн худалдан борлуулж байсныг Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагч нар илрүүллээ.
Нэр бүхий иргэд нь Сонгинохайрхан дүүргийн 20 хороо, Баянгол дүүргийн 24 хорооны нутаг дэвсгэрт хууль бус үйл ажиллагаа явуулж байсан байна.
Одоогийн байдлаар гурван бүлэг этгээдийг саатуулан шалгаж байгаа бөгөөд 70 орчим тонн цемент хураан аваад байгаа аж. Үнсийг станцаас гаргахад тусгай журмын дагуу гаргадаг бөгөөд хэрхэн гаргасан болон хэдэн хүнийг хохироосон талаар шалгалтын ажиллагаа үргэлжилж байгааг ЦЕГ-аас мэдээллээ.
Түүнчлэн хохирсон байж болзошгүй иргэд ЭЦА-ны ЭЗГХТГазарт хандах боломжтой юм байна.