Цаг үеийн мэдээ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн харьяа байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг “Хангарди” ордныг хувьчлах нээлттэй дуудлага худалдааг ирэх сарын 20-ны 11:00 цагт Нийслэлийн захиргааны V байрны Иргэний танхимд хийхээр товлолоо.

Дуудлагаар хувьчлах эхний үнэ 43.4 тэрбум төгрөг байна. Харин дэнчин болох 4.3 тэрбум төгрөгийг нийслэлийн төрийн санд байршуулах аж. Тус ордон нь 15 давхар, 9774.7 мкв талбайтай бөгөөд 2008 онд конторын зориулалтаар ашиглалтанд оруулж байжээ. Дашрамд дурьдахад, Нийслэлийн Засаг даргын 2014 оны A/703 дугаар захирамжаар Хангарди ордны барилгын суурийн 589 ам.метр талбайтай газрын эзэмших эрхийг нийслэлийн ЗДТГ-т олгосон байдаг.

 

Таны сурталчилгаа