Цаг үеийн мэдээ

Намрын адаг өлзийт улаан нохой сарын зургаан цагаан шар нохой өдөр

Үс засуулвал: Өнгө зүс сайжирна

Наран ургах, шингэх: 07.22- 17.51

Барилдлага: Үл зохилдох

Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй

Суудал: Төмөр

Аргын тооллын 10 сарын 22, Бархасвадь гараг. Билгийн тооллын 6, Суулга одтой, шар нохой өдөр. Өдрийн наран 07 цаг 22 минутанд мандаж 17 цаг 51 минутанд жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахадад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө, зүс сайжирна.