Аравдугаар сарын 22-нд болох үйл явдлын тойм:
09.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.
09.00 цагт Туушин зочид буудалд "Барилга байгууламжийн чанарын улсын зөвлөгөөн" болно. Утас: 88082470 91119757
09.00 цагт Мөрдөн байцаах албаны хурлын танхимд ЦЕГ, ХҮЭК хамтран "Эрүүдэн шүүхээс ангид байх нь" сургалт зохион байгуулна.
09.00 цагт “Blue Sky” зочид буудалд “Монголын ноос, ноолуурын салбарт тогтвортой байдлыг хөгжүүлэх нь” зөвлөгөөн болно.
09.00 цагт МУИС-ийн Номын санд Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн XI форум болно. Утас: 99097968, 94111727
10.00 цагт ШУА-ийн хурлын танхимл тус академийн ээлжит Их чуулган болно. Утас: 98119897, 99717977
10.00 цагт Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээ амжилттай дуусгаж ирсэн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, гадаадад ажиллах хүч гаргах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төрийн бодлогыг таниулах өдөрлөг болно.
10.20 цагт Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн мэдээллийн төвд “Бизнес Эрхлэгчдийн Хамтач Холбоо” ТББ-аас Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг 40-60 хувь бууруулах зорилгоор гаргаж буй нийтийн тээврийн гурван шинэ үйлчилгээний талаар үзүүлэнтэй хэвлэлийн бага хурал зохион байгуулна. Утас: 89897103
12.00 цагт "Үндэсний мэдээллийн төв"-д Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэд туслах "Сүхбаатарын хүүхнүүд" хөдөлгөөн, Сүхбаатар аймгийн сэтгүүлчдийн "Талын түрлэг" бүлгэмээс мэдээлэл хийнэ.
12.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд хорт хавдартай хүүхдүүдийн аав ээж нар нэгдэж нэг нэгнээ дэмжих бүлэг байгуулах, аян өрнүүлэх талаар мэдээлнэ.
12.00 цагт Өргөө 3 IMAX кино театрт “Монгол төрийн сахиусны өргөө” түүхэн баримтат кино, “Монголын сүм хийд ХХ зууны эхэн” номын нээлт болно.