Цаг үеийн мэдээ

Монголын ноос_ноолуурын салбарт тогтвортой байдлыг хангахад малчдын Хоршоодын оролцоо, сайн туршлагын талаар зөвлөлдөж байна. 

Зөвлөгөөний үеэр тогтвортой ноос, ноолуур бэлтгэгч малчдын Хоршоодын өнөөгийн нөхцөл байдал, тогтвортой, гэрчилгээжсэн, мөшгөх боломжтой түүхий эд бэлтгэлийн сайн туршлагыг танилцуулж, малчнаас хэрэглэгч хүртэлх нэмүү өртгийн сүлжээнд тогтвортой байдлыг хэрхэн хангах талаар панел хэлэлцүүлгээр санал солилцож байна.

Зөвлөгөөний үр дүнд оролцогчид Монголын ноос, ноолуур үйлдвэрлэлд тогтвортой байдлын зарчим, шаардлагуудыг хэрхэн тусгах талаар Зөвлөмж боловсруулж, шийдвэр гаргагч нарт хүргүүлэх юм. 

Таны сурталчилгаа