Цаг үеийн мэдээ

НИТХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшигчид зохион байгуулалттайгаар “Сонгуулийн зардлын данс”-аа Төрийн банкинд нээлгэснийг сэжиг бүхий үйлдэл гэж АН-ынхан үзжээ.

 

 Учир нь Төрийн банкны удирдлагууд МАН-аас томилогдсон хүмүүс ажиллаж байгаа нь сонгуулийн зардлын дансаараа иргэдийн саналыг худалдан авч, мөнгө тараасан байж болзошгүй гэж АН-ын гишүүд үзсэн байна. 

 

Тодруулбал нэр бүхий 24 нэр дэвшигчийн сонгуулийн зардлын дансны задаргааг шалгуулах хүсэлтийг Ардчилсан нам өчигдөр /10.21/ АТГ-т өгсөн аж.

Таны сурталчилгаа