Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааныг нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва даргалж нийслэлийн ИТХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцсэн.
НИТХ дахь МАН-ын бүлгээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалангийн нэрийг дэвшүүлсэн. Үүнийг анхдугаар чуулганы хуралдаанаар хэлэлцэж, төлөөлөгчдийн олонх буюу 84,44 хувийн саналаар дэмжиж, нийслэлийн ИТХ-ын даргаар Ж.Батбаясгалан сонгогдлоо.