НИТХ-аар Нийслэлийн Засаг даргын албан тушаалд Д.Сумъяабазарыг нэр дэвшүүлж буйгаа бүлгийн дарга Р.Дагва танилцуулав. Хуралдаанд нийслэлийн Засаг даргын албан тушаалд нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар оролцлоо. НИТХ-ын төлөөлөгчдийн 71.11 хувь нь Д.Сумъяабазарыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлэхийг дэмжлээ.
Уг саналыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өргөн барьж, Ерөнхий сайд батламжлах юм.