УИХ-ын дэд дарга С.Одонтуяа өнөөдөр (2021-01-18) Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэрээр : "Эх орондоо буцах хүсэлтэй гадаад улсад байгаа иргэдийг яаралтай татах, буцах өдрөө хүлээгээд хоол хүнсгүй амьдрах байргүй байгаа хүмүүст туслах, төлөвлөгөөт нислэгийн хуваарийг тодорхой гаргах шаардлагыг "Үндэсний аюулгүй байдлын зөвлөл"-д тавин төрийн ордоны 2 давхарт суулт хийж эхлүүллээ" хэмээн мэдэгдлээ.