Цаг үеийн мэдээ

УИХ-ын гишүүн Т.Доржханд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн талаар Үндсэн хуулийн цэц (ҮХЦ)-д хандах болсноо өнөөдөр /2021.01.18/ мэдээллээ.

Тэрээр :  “Одоогоос хоёр долоо хоногийн өмнө Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг УИХ баталсан. Таван сарын дараа бид Төрийн тэргүүнээ сонгоно. Гэхдээ өнгөрсөн онд баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд Ерөнхийлөгчтэй холбоотой заалтыг тодорхой тусгаагүй. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд тусгасан Монгол Улсын Ерөнхийлөгчөөр зөвхөн нэг удаа, 6 жилээр сонгогдоно гэсэн заалт бий. Дээрх заалтыг 2025 онд хэрэгжүүлэх байсан ч өнгөрсөн оны тавдугаар сарын 25-наас хэрэгжүүлж эхэлсэн. Энэ заалтын хүрээнд өмнөх болон одоогийн ерөнхийлөгч нар нэр дэвших эрхгүй. Тиймээс энэ заалтаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд тодорхой заах хэрэгтэй” гэлээ.

Таны сурталчилгаа