УОК-ыг огцор хэмээн шаардсан иргэдийн жагсаалыг хүлээн авч Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Я. Содбаатар болон Эрүүл мэндийн сайд Т. Мөнхсайхан нар огцрох өргөдлөө Ерөнхий сайдад өглөө.
Засгийн газрын тухай хууль, УИХ-ын дэгийн тухай хууль, Ерөнхийлөгчийн тухай хуульд заасны дагуу Ерөнхий сайд маргааш УИХ, Ерөнхийлөгчид танилцуулсны дараа гарын үсэг зурна.
Ажил хариуцсан дарга нарт ч хариуцлага хүлээлгэж байгаа хэмээн ЗГХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг мэдээллээ.
Мөн тэрээр халдварын нөхцөл байдал Улаанбаатар хотод хүнд байгаа үеийг харгалзаж жагсаал цуглаанаа зогсоож гэртээ байхыг хүсэж байна.
Бусдыг эрсдэлтэй зүйлд уриалахгүй байх, улс төрийн болон нийгмийн эмх замбараагүй байдалд турхирахгүй байхыг хүсье гэлээ.