Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр өглөө Төрийн ордонд болсон. Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор Засгийн газрын 2 сайд албан тушаалаас чөлөөлөгдөх өргөдлөө өчигдөр өгсөн. Сайд нарыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэх үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимаараа огцрох санал гаргажээ. Одоо Төрийн ордонд МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна.