Ерөнхий сайд У.Хүрэлсүх Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нарыг чөлөөлөхөөс татгалзаж, түүний оронд танхимаараа огцрох санал гаргасан байна. МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар уг асуудлыг хэлэлцэн дэмжжээ.
Улс төрийн уг шийдвэрийг УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцэхээр товлосон ба түүний дараа УИХ-ын чуулганы хуралдаанд оруулах юм.