"УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатарыг зөвлөхөөрөө ажиллуулна" гэх шуугиан дэгдээд буй. Тэгвэл энэ талаар өнөөдөр /2021.01.21/ УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Төрийн ордонд мэдэгдэл хийлээ.
Тэрээр: “Өчигдөр /2021-01-20/ Сүхбаатарын талбай дээр залуучуудыг хамарсан цуглаан болсон. Энэ цуглаанд өнөөдрийн эрх баригчдийн бусармаг үйл ажиллагаанд дургүйцсэн олон мянган залуучууд байсан. Энд намын, хэн нэгэн улс төрчийн захиалгагүйгээр цуглаж хийсэн зүйл байхгүй. Коронавируст цар тахлын энэ цаг үед эрх баригчдын явуулж байгаа үйл ажиллагааанд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж нийтийн сүлжээгээр олон асуудал болж байгааг та бүхэн мэдэж байгаа. Энэ ажиллагаанд оролцож хамгийн анх талбай дээр гарч үзэл бодлоо илэрхийлсэн Отгонбаатар гэдэг залуу миний зөвлөхөөр ажиллаж байгаа тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр олон мэдээлэл гарч нийгмийн дунд асуудал үүссэн. Энэ бол цуглаантай холбоотой асуудал биш. Коронавирустай энэ үед “Засгийн газраас” авч байгаа үйл ажиллагаа үнэхээр ард түмнийг эдийн засгийн хувьд хүнд байдалд оруулсан, цаг үеээ мэдрэхгүй байгаа, хүний эрх чөлөөг үл хүндэтгэсэн төрийн алба доод шатандаа хариуцлагагүй болсон ийм байдалд нийгэм дургүйцлээ илэрхийлсэн юм. Өнөөдөр энэ хэвлэл мэдээллийн байгуулга болон улс төрийн эрх баригчид энэ асуудлыг улс төржүүлж харлуулах, жагсаалд оролцсон, үзэл бодлоо илэрхийлсэн хүмүүс рүү дайрах хандлага гарч байна. Гэвч монгол улсын хууль тогтоомжийг зөрчсөн асуудал гарсан тухай хэвлэл мэдээллийн байгуулгуудад ирээгүй байна. Гэхдээ корона вирусний хоригийг зөрчсөн, зай бариагүй гэх зэрэг асуудлуудад харамсаж байна.
Энэ Отгонбаатар гэдэг залуутай би 10-д жилийн өмнөөс найзлаж бас шудрага үнэний төлөө үзэл бодлоо илэрхийлж байсан. Эрх баригчдын болон энэ нийгмийн болохгүй бүтэхгүй байгаа бүхнийг шүүмжилдгийн хувьд би хамт ажиллаж байсан. Гэтэл сарын өмнөөс Отгонбаатар надтай холбогдож маш хүнд байдалд байна. Би эрх баригчдын бусармаг үйл ажиллагаа, нийгэмд болохгүй байгаа булхайтай бүхнийг эл болгосны төлөө маш их дарамтанд байна. Цагдаа, тагнуул, хүчний байгууллага, улс төрчид зэрэг хүмүүсийн дарамтанд байна. Та намайг хамгаалалтанд аваач гэж гуйсан. Гэтэл Улсын их хурлын гишүүн, хүнийг хамгаалалтанд авах арга байхгүй. Хуулинд тийм зүйл байхгүй. Ганцхан боломж бол өөрийнхөө зөвлөхөөр томилж, ажиллуулж энэ хүнийг улс төрийн хамгаалалтанд оруулах шаардлагатай байсан учраас энэ жагсаал болохоос өмнө би өөрийнхөө зөвлөхөөр томилох саналаа өгүүлсэн юм. Гэтэл өнөөдөр “Улсын их хурлын тамгын газар” яах гэж, хэний даалгавраар миний албан бичгийг олон нийтийн сүлжээнд тавьдаг юм. Би сайн ойлгохгүй байгаа. Жинхэнэ улс төрийн зорилготой юм энэ бичигтэй холбогдож байна. Өнөөдөр Монгол улсад хүний эрх чөлөө, үгээ хэлэх эрх хаагдмал болжээ. Одоо Отгонбаатарыг цагдаа тагнуулын байгуулгууд шалгаж байгаа гэсэн. Ийм учраас өнөөдөр би хэвлэл мэдээлэлд хандлаа. Отгонбаатар болон бусад хүмүүсийг засгийн газрын эсрэг турхирсан, жагсаал цуглаан зохион байгуулсан зүйл улсын их хурлын гишүүн миний зүгээс болон “Ардчилсан нам” зүгээс байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэе. Өнөөдөр засгийн газар буруу үйл ажиллагаагаа ухамсарлаж огцорсон. Энэ үнэхээр зөв зүйл байсан юм бол ард түмэн талбай дээр жагсаж үгээ хэлэх нь буруу байсан юм бол өнөөдөр засгийн газар яах гэж огцордог юм. Энэ бол нийгэм бухимдлаа л илэрхийлсэн нөхцөл юм” гэлээ.