Цаг үеийн мэдээ

Өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайдыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна. Дөнгөж амаржсан эхтэй хүнлэг бус харьцсан гэх үндэслэлээр Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Харин өөрийн бүрдүүлсэн кабинетийг бүрэн бүрэлдэхүүнээр нь ажиллуулах ёстой хэмээн үзэж, Засгийн газрын тэргүүний хувьд ёс зүйн хариуцлага хүлээн Ерөнхий сайд чөлөөлөгдөх өргөдлөө өгөөд байгаа юм. 

Ерөнхий сайд УИХ-д огцрох хүсэлтээ гаргаж, УИХ-ын хурал хүлээн авбал Ерөнхий сайд ч тэр Засгийн газар ч тэр бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохоор Үндсэн хуульд заажээ.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах УИХ-ын тогтоолын төслийг дэмжсэн болохыг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцууллаа. Хуралдаанд Ерөнхий сайд танхимын гишүүдийн хамт оролцож байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат үзэл бодлоо илэрхийллээ.

Тэрээр: Өнгөрсөн 30 жилийн түүхэнд анх удаа Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. 1992 оноос хойш анх удаа Ерөнхий сайд өөрийн хүсэлтээр огцорч байна. Нийгэмд үүссэн бухимдал, ёс зүйн хариуцлагыг Ерөнхий сайд хүлээж, улс төрийн шинэ соёлыг бий болголоо гэж бодож байна. У.Хүрэлсүхийн Засгийн газар цар тахлын үед сайн ажилласан. Алдаа оноо гарсан. Цаашдаа ард түмний хүсэл сонирхол, дуу хоолойг сонсож ажиллах нь чухал. 

Таны сурталчилгаа