Өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайдыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг үзэл бодлоо илэрхийллээ.
Тэрээр: Ард түмний хүссэн Ерөнхий сайд томилогдсон. Би пялдаганаж үг хэлдэггүй, үнэн үгийг л хэлдэг. Утааны асуудал ямар байлаа. Шахмал түлшний асуудлыг ажил хэрэг болгосон. Өнөөдөр энэ танхимаас ёс зүй, жудаг бүгдэд нь үйлчлэх болтугай гэж хүсэх байна. Та Монголын ард түмнийг тэмцэл, цуст мөргөлдөөн рүү явуулахгүй гэж хэлсэн. Та үүнийгээ тодруулаач.