УИХ өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайдыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат үзэл бодлоо илэрхийллээ.
Тэрээр: "Та хариуцлага хүлээж байгаа юм уу хариуцлагаас зугтаж байгаа юм уу. Та жагсаал цуглааныг санхүүжүүлж, ард түмнийг турхирсан гэлээ. Ард түмэн жагсаж, цуглаж болдоггүй юм уу. Тийм баталгаа нотолгоо хаана байгаа юм бэ" гэлээ.