Монгол Ардын Намын Удирдах Зөвлөл хуралдаж хурлаар УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх намын даргын саналыг 100 хувийн саналаар дэмжлээ.
Өнөөдөр /2021.01.22/ 10.00 цагт МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшигчийн нэрийг тодорхой болгож Бага хуралдаа оруулж, эцэслэн шийдэх юм. МАН-ын Бага хурал өнөөдөр 11.00 цагт цахимаар хуралдана. Хэрвээ намын Бага хурал Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд болгохыг дэмжвэл УИХ руу уг саналаа оруулах бөгөөд УИХ дахь МАН-ын бүлэг, Төрийн байгуулалтын байнгын хороо, нэгдсэн чуулганаар хэлэлцэн өнөөдөр Ерөнхий сайдыг томилно.