Цаг үеийн мэдээ

2021оын 1 сарын 20-нд болсон жагсаалтай нэр холбогдсон гэх хүмүүсийн асуудлаар Eрөнхийлөгчийн тамгын газраас Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч О.Батханд мэдэгдэл хийлээ.

Тэрээр: "Өнөөдөр буюу  2021 оны 1 сарын 22 өдөр Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга намайг албан өрөөндөө дуудаж уулзлаа. Би "Монгол улсын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч" Батханд мөн Монгол улсын иргэнийхээ хувьд энд ирлээ. Нийслэл Улаанбаатар хотод 2021 оны 01 сарын 20 ны өдөр Сүхбаатарын талбай дээр тайван жагсаал болсон. Энэ жагсаалыг зохион байгуулсан байж болзошгүй хүмүүсийн тоонд Батханд миний нэр орсон байна. Би хариуцлагатай албан тушаал хашч байгаа иргэнийхээ хувьд энэхүү мэдээллийг хийх ёстой. Нэг асуулт байна. Ямар баримтад үндэслэн Монгол улсын иргэнийг ямарваа нэгэн хэрэгт холбоотой болон холбоогүй болохыг тогтоодог вэ? Ямар үндэслэлээр жагсаал цуглаан хийсэн хэрэгт нэр холбогддог вэ? Би өөрийгөө Монгол улсын иргэн гэж боддог. Иймээс Монгол улсын иргэн ямар үндэслэлээр энэ хэрэгт нэр холбогдож байгаагаа асуух нь зөв гэж бодож байна. Би Ардчилсан намын гишүүн. 2020 оны сонгуульд 5-р тойргоос буюу Говь-Алтай аймагт Ардчилсан намаас нэр дэвшиж байсан. Би 2012 оноос хойш өнөөдрийг хүртэл үзэл бодолдоо үнэнчээр Ардчилсан намд байгаа. Би энэ хугацаанд ялсан талд эсвэл ялагдсан талд очиж үзээгүй. Би хуультай улсад амьдарч байгаа гэж бодож байна. Жагсаал цуглаан зохион байгуулсан байж болзошгүй гэх зүйл тархаад байгаа. Би баримттай ирсэн. Нүрзэд, Шижир, Батханд, Туваан гэх мэтчилэн маш олон хүний нэр явж байгаа. Энэ дээр би мэдээлэл өгөх ёстой. Эрүүгийн хуулийн 13-н 14т зааснаар " Хүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараах нь өөрөө гэмт хэрэг. Тухайн өдөр /2021-01-20/ Үнэн ба зөв намын тэргүүн Отгонбаатар Сүхбаатарын талбай дээр гэрийн халаад, тавчиктайгаа гэр бүлийн хамт ирээд ард түмний чин сэтгэлийг сэргээсэн байх гэж Монгол улсын иргэнийхээ зүгээс харж байснаас биш холбоо тогтоож захиалаагүй. Энд бол бүх намын төлөөлөл байсан" гэлээ. 

Таны сурталчилгаа