Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ёс зүйн хариуцлага хүлээж, өөрийн хүсэлтээр огцрох өргөдөл гарган Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон. Үүнтэй холбоотой шинэ засгийн газрын бүрэлдэхүүнд ажиллах сайд нарын тухай таамаглал хөвөрсөөр байна.
Олны анхааралд буй эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн ажилчид Сайд Т.Мөнхсайханаа үргэлжлүүлэн ажиллуулахаар тэмцэл өрнүүлээд байгаа бол шинэ сайдад нэр дэвшигчдийн талаар таамаг цахим орчинд таавар хэвээр үргэлжилсээр байна. Үүнд дунд УИХ-ын гишүүн П.Анужинг Эрүүл мэндийн сайд болно гэсэн мэдээлэл олны анхаарлыг ихээр татсаар байна. Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн П.Анужин өөрийн цахим хуудаснаа үзэл бодлоо ийн илэрхийлжээ. Тэрээр : "Эрүүл мэндийн сайдад өрсөлдөж байна" гэх мэдээ хэвлэлээр түгэж байна. Дан дээлтэйгээ төвийг хичээж, цаас бичгээ нухаж сууна, дээл давхарлах санаа сэдэл, шаардлага надад алга! Хүн бүр дор бүрнээ оногдсоноо тултал хийхийг хичээхэд эх орон их өөр болно! Хууль боловсруулах нилээд олон ажлын хэсэгт ажиллаж байна.
Эрүүл мэндийн чиглэлд, Монгол хүн эх орондоо эрүүлжиж, эмээр бус хүнсээр, хаалга хахуулиар бус дүрэм номоор, ая таатай орчинд тав тухтай илаарших ёстой гэж боддог! Бодсоноо үг үсэг болгон хууль журамд шингээхийн төлөө ажиллаж сууна!
Бидний ажил яг өнөөдөр талх, бэлэн мөнгө, өмд гутал болоод очихгүй, амьдралд мэдрэгдэхгүй мэт ч маргааш ирээдүйн замыг засах хүчтэй" хэмээжээ.