Цаг үеийн мэдээ

2021 оны 1 сарын 20-нд болсон жагсаалтай нэр холбогдсон гэх хүмүүсийн асуудлаар өчигдөр Eрөнхийлөгчийн тамгын газраас Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч О.Батханд мэдэгдэл хийсэн.

Ингэхдээ ХҮН нам цахим хуудаснаа худал мэдээлэл тараасан. Энэ нь Эрүүгийн хуулийн 13-н 14т зааснаар " Хүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараах нь өөрөө гэмт хэрэг" хэмээн мэдэгдсэн.  

Тэгвэл энэ асуудалд "ХҮН"-ын дарга Т.Доржханд өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийжээ.

Тэрээр : "Ерөнхийлөгч маань хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулж ХҮН намын хуурамч хаягнаас бичсэн постыг үндэслээд шүүхдэхээ илэрхийлжээ. Энэ бүсгүйн гарт байгаа манай намын мэдэгдэл нь ХУУРАМЧ‼️

Мөн Хөдөлмөрийн үндэсний намын дарга талбай дээр лайв хийсэн гэж мэдэгджээ. Миний бие талбай дээр лайв хийгээгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдье‼️

Энэ худал мэдээллийн талаар Хөдөлмөрийн үндэсний намаас Ерөнхийлөгчийн тамгын газарт албан ёсоор хандах болно" гэжээ.

Таны сурталчилгаа