Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүд нэгдэж, өнөөдрийн Ардчилсан нам Ц.Туваан, С.Эрдэнэ гэх хоёр даргатай болсон асуудлыг эсэргүүцэж байгаагаа мэдэгдлээ.
Энэ үеэр Ардчилсан Намын гишүүн Ц.Баатархүү мэдэгдэл хийлээ.
Тэрээр: "Ардчилсан намын Бодлогын байгууллага болох Үндэсний бодлогын хорооны гишүүдийн төлөөлөл өнөөдрийн хэвлэлийн бага хурлыг зарлаж байна. АН-ын Үндэсний бодлогын хороо гэдэг нь АН-н төлөөллийн төв байгуулга. АН-с гарч байгаа гол бодлогыг гаргадаг байгууллага мөн 390 орчим гишүүндээ бодлогын хорооны хурлыг яаралтай эхлүүлэх, хийх зарыг та бүхнээр дамжуулан хүргэж байна. Учир нь өнөөдөр монголын нийгэм, эдийн засгийн байдал маш хүнд байна. Дөрвөн улирлын турш эдийн засаг агшиж байна. Монгол улсын Засгийн газарт нийгэм, эдийн засаг , иргэдээ бодсон ямарч бодлого байгаагүй гэдэг нь батлагдлаа. Ардчилсан намын өнөөгийн хямрал тус намыг ирээдүйн ялагдалд хүргэнэ гэж намын гишүүн залуус үзэж байна. Иймд ҮБХ-ны ээлжит бус хурлыг яаралтай зарлан хуралдуулах шаардлагыг таввж байна. Уг хурлаараа намын дотоодод үүссэн асуудлаа хэлэлцэн ярилцаж, шийдэл олох гарцыг эрэлхийлнэ" гэлээ.