Цаг үеийн мэдээ

Үндэсний бодлогын хорооны гишүүд мэдээлэл хийж байна. 

Ардчилсан намын гишүүн Х.Тэмүүжин өөрийн байр суурийг илэрхийллээ.

Тэрээр: "Өөрийн толгой дээрх бухлыг мэдэхгүй байж өрөөлийн толгой дээрх өвсийг гайхах гэсэн шүүмжлэлийг хүлээж авч байгаа. Ардчилсан нам өөрийн толгой дээрх бухлыг олж харахаас гадна яаж салах вэ гэж санаа зовж байна. Айл гэр хэрүүл уруултай байхад олон түмэн тэр айл руу ойртохоос айдаг. Тийм учраас бид тогоон дотроо хүлээцтэй эвтэй байх ёстой гэж бодож байна. Ордонд дотор нь хулгайч, луйварчид нь ороод суучихсан. Төрийн толгойд худалч, урвагчид заларчихсан энэ үед Монголын төрөөс шинжлэх ухаанч бодлого гарахаа больсон. Цэрэг хувцас, ёсолгоо хоёроор асуудлыг шийдэхгүй. Ард иргэдийн орлого бизнес эрхлэгчдийн ажил залуучуудын мөрөөдөл үгүй болж байна. Тийм учраас улс төрийн хоосон PR-аар биш эрүүл саруул бодлогоор асуудлаа шийддэг байх ёстой. Төр засгийн үйл ажиллагаанд сөрөг хүчний хүчтэй хяналт, эрүүл саруул дуу хоолой дутагдаж байна. Эрүүл саруул хяналт тавихын тулд Ардчилсан нам эхлээд өөрийн дотоод асуудлаа шийдэх хэрэгтэй. Иймээс Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хурлыг яаралтай хуралдуулах шаардлагатай" гэлээ. 

Таны сурталчилгаа