Зон олны намын дарга Э.Одбаяр Үндсэн хуулийн цэцэд хандаж байгаа тухайгаа мэдээллээ. Тэрээр хэлэхдээ: "Үндсэн 2 асуудлаар мэдээлэл хийхээр ирлээ. Нэгт бүтэн жилийн хугацаанд гадаадад гацсан монголчуудын асуудал хүнд байдалд ороод байна. Энэ асуудлын дагуу Гадаадад гацсан монгодчуудын холбоо болон тэдний ар гэрээс 8-н сарын турш хүсэлт гаргасан боловч харамсалтай нь бодитой үр дүн гарсангүй. Солонгос улсад маш олон монголчууд хоол хүнсгүй, байрлах байргүй байна. Ийм учраас Засгийн газрын гаргасан тогтоомж нь Монгол улсын үндсэн хуулийг зөрчсөн гэж үзээд Монгол Улсын "Үндсэн хуулийн цэц"-д хандаж байна.
2 дах асуудал бол Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрөгч 2019-н онд шүүгчийн эрх зүйн байдлыг дордуулах хуулийг санаачилж "Үндэсний аюулгүй байдлын зөвлөл"-д хэт их эрх мэдлийг төвлөрүүлсэн. Энэ асуудлаар миний бие Монгол Улсын "Үндсэн хуулийн цэц"-д хандсан боловч ямар нэгэн хариу үйлдэл үзүүлээгүй. Энэ асуудлыг шалгаж УИХ-аар хэлэлцэхийг шаардаж байна. Мөн өнгөрсөн 7 хоногт болсон жагсаалд Х.Баттулга нь ямар нэгэн байдлаар хүмүүсийг турхирсан эсэх асуудлыг шалгаж өгөхийг шаардаж байна" гэлээ.
2021-01-26
Aawtain xamt shalgaad shorondon yawuul muu xogiig