Цаг үеийн мэдээ

АН-ын даргын сунгаанд нэр дэвшигчид сонгуулийн зохион байгуулалтын зардалд тус бүр 93.419.000 төгрөгийг намдаа тушааж буй. Энэ талаар АН-ын даргад нэр дэвшигч Ц.Оюунгэрэл: "Өчигдрийн байдлаар эхний ээлжийн мөнгөний хэмжээг босгосон байгаа. Надад дэмжлэг өгсөн 810 хувь хүн, байгууллагуудад баярлалаа. Миний хувьд энэ удаагийн сонгуулиас Т.Энхсайханыг нэрээ татсанд харамсаж байна. Мөнгөний босго өндөртэй энэ сонгууль нь манай намын дотоод ардчиллыг эвдэж байна. Хэрвээ АН дотоод санхүүжилтаа хямдруулж чадах юм бол цаашдаа бусад сонгуулийн өртөг буурах, улс төрийн санхүүжилт нээлттэй болох зам болно гэсэн үг. Би бол юу ч болсон бай нэрээ татахгүй гэж бодож байна" гэлээ.

Таны сурталчилгаа