10 жилийн өмнөх энэ өдөр Японы зүүн хойд хэсэгт болсон газар хөдлөлтөөс үүссэн цунамид "Фукушима" "Дайчи" атомын буюу цөмийн цахилгаан станц бүхэлдээ сүйрсэн. Тэгвэл уг цахилгаан станцын нөхцөл байдал өнөөдөр ямар байгааг эх сурвалж мэдээллээ. Нийт 3 реактор бүрэн нурсан, нүүрний хаалт зүүн ажлаа үргэлжлүүлж байгаа цахилгаан станцын ажилчдын хувьд цөмийн реактор дотор одоо ч аюултай хэвээр нөхцөл байдал үргэлжилж байгаа аж. Өөрөөр хэлбэл хор уршиг нь 10 жилийн дараа ч арилаагүй, хачин жигтэй өөрчлөлт үзэгдэх болсон.
Эх сурвалж: https://apnews.com/article/world-news-japan-tsunamis-5a5a70d852d2290d527123d3ec300c57