Цаг үеийн мэдээ

2025 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Хувийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор банкнаас зээл авах бололтой. Санхүүгийн дэмжлэг ирнэ гэж найдаж болно. Найз нөхөдтэй холбоотой зүйл дээр чухал шийдвэр гаргах гэж яарсны хэрэггүй. Бүгдийг судалж сайн бодох хэрэгтэй. Бусдын хэл амны бай болохгүйн тулд өөрийн санаа бодлоо өөртөө байлга. Гэнэтийн үйл явдлууд нийгэмд өрнөхөөр байна.     

Үхэр: Сэтгэл зүйд тань эргэн тойрны хүмүүсийн зан байдал их нөлөөлнө. Шинэ өөрчлөлтөөр хөөцөлдөхгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Өнөөдөр таагүй санаа бодлоос өөрийгөө цэвэрлэх үе. Эд материалын тал дээр бүхий л зүйл хэвийн байна. Янз бүрийн эх үүсвэрээс орж ирсэн орлого таны одоогийн хэрэгцээг хангаж чадна.     

Хамтатгах: Удахгүй ирэх сорилтод сэтгэл санаагаа бэлд. Танаас тэвчээр, буулт хийх чадвар шаардагдана. Ямар ч ажил эхлэхэд тохиромжгүй. Энэ өдрийн нөлөө таны хайр сэтгэлийн шинэ холбоо тогтоох эрмэлзлийг өсгөх бололтой. Шинэхэн харилцаа төд удалгүй дотнын харьцаа болон хувирах ч дараа нь гэв гэнэт амьдралаас тань алга болж мэднэ.   

Мэлхий: Нэр төрөө эрхэмлэх өдөр. Буруу зуршлаас болж эрүүл мэнд, эд хөрөнгөө бүү золиосол. Эрчимтэй үйл ажиллагаагаа багасгаж, залхуурах нь эхэлсэн ажлаа дуусгахад саад болно. Эрч хүч буурч, дархлааны систем суларч магадгүй. Халдварт өвчин тусахаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.      

Арслан: Эрч хүч, тэсвэр тэвчээрээр амжилт гаргах өдөр. Таны ур чадварыг урамшуулах болно. Өнөөдрийн зөв үйлдэл ирэх оны амжилтыг дуудах магадлалтай. Санаачилгатай байж, нөхцөл байдлыг мэдрэх мэдрэмжээ зөн билигтэйгээ бүү хутга. Эрүүл амьдрал зөв хооллоход сайн анхаар. Өөрийгөө баярлуулах гэхээсээ эрүүл мэндээ анхаарч байгаарай.     

Охин: Тодорхойгүй өдөр. Ажлын амжилтаар магтаал сонсоно. Мөн аар саар шүүмжлэл ч хүлээнэ. Шинэ ирсэн мэдээллээс болж ажил дээрх нөхцөл байдал хурцадна. Харин хамт ажиллагсадтайгаа байдлыг дэвэргэлгүй, илэн далангүй яриа өрнүүлж, үзэл бодлоо итгүүлж чадвал нөхцөл байдал тогтвортой болно.           

Жинлүүр: Өнөөдөр зарим хүмүүс зайлшгүй шаардлага үүсэхгүй байсан ч хурааж цуглуулсан мөнгөө үрэхэд бэлэн байна. Одоохондоо томоохон эд зүйл худалдан авахаас татгалзаж, арвич хямгач бай. Согтууруулах ундааны зүйл хэрэглэхээс аль болох зайлсхийх хэрэгтэй. Мөн үл таних хүмүүстэй яриа дэлгэх хэрэггүй.         

Хилэнц: Та ажлын төлөвлөгөө, санхүүгийн төсвөө зохицуулж чадахгүй байснаар байвал өрөнд орж мэднэ. Сандарсан үедээ гаргах шийдвэрээс үр дүн хүлээх хэрэггүй бөгөөд хямралыг улам хурцатгаж болзошгүй. Харин хайрын харьцаанд тохиромжтой үе. Зөрчил маргаан өөрөө алга болж, та ирэх өдрүүдийг сайхан өнгөрөөнө. Ганц бие хүмүүс романтик адал явдалтай учирч, сонирхолтой хүнтэй танилцана. Гэхдээ сэтгэл зүрхээ өгөх гэж бүү яар.

Нум: Мэдээлэл харилцааны салбарт бодлоготой хандах өдөр. Нэр хүнд хүч нөлөө дутагдаж байгааг мэдэрнэ. Зарим өөрчлөлтөөс болж албан түншүүд, найз нөхөдтэйгөө сөргөлдөж магадгүй. Ирээдүйгээ тодорхойлох шийдвэртэй алхам хий. Ажил хэрэгтээ тус болох чухал уулзалт товловол хэрэгтэй хүмүүсээ олно.     

Матар: Та ажлаа хэвийн явуулах гэж бодлогогүй алхам хийх магадлалтай. Түүнээс болж бүх боломжоо шавхаж мэднэ. Ямар ч нөхцөл байдалд өөрийн ур чадвар, танил талаа ашиглан асуудлыг шийдвэрлэж чадна. Ихээхэн сэтгэл зүйн дарамтыг даван туулахад бэлэн бай.         

Хумх: Амжилт олно гэдэгтээ итгэлтэй байж болно. Эрхэлсэн ажлаа хэвийн дадлаар, хөнгөн шингэн гүйцэтгэ. Өөрийгөө хэт зовоолгүй, зохих ёсоор нь үнэл. Ингэж чадвал та байр сууриа нэмэгдүүлэх, хамт олныхоо хүндэтгэлийг хүлээх, харилцан ойлголцол бий болгох зэрэг олон ашигтай талыг олж авч чадна. Санхүү мөнгөний асуудалд ч ээлтэй өдөр. Ямар нэг бизнес эрхлэхэд тааламжтай нөлөө бий болно.

Загас: Та эргэн тойрныхондоо таатай сэтгэгдэл төрүүлнэ. Танаас сайхан энерги цацрах болно. Энэ өдөр тогтоосон харилцаа холбоо удаан хугацаанд үргэлжлэх болно. Ажил хэргийн хувьд та өөртөө ч бусдад ч итгэл төрүүлж чадна. Хайр дурлалын харилцаанд харилцан ойлголцол үүсэх боломж байна. 

Таны сурталчилгаа