Цаг үеийн мэдээ

Монгол улсын Их хурлын зарим гишүүд “Үндэсний их баяр наадмын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлан ажиллаж байгаатайгаа холбогдуулан үндэсний спортын холбоодын удирдлагуудтай уулзалтуудыг хийж байна. Өчигдөр буюу 2025 оны нэгдүгээр сарын 08-ны өдөр хууль санаачлагч  МҮБХ-ны Удирдах зөвлөлийн гишүүдтэй уулзаж, санаачилж буй хуулийн төслөө танилцуулж  санал солилцлоо. 

Уулзалтад оролцогсод  “Үндэсний их баяр наадмын тухай хууль”-ийг улам сайжруулах, зарим нэмэлт заалтуудыг оруулах шаардлага буйд санал нэгдэж, энэхүү хуулийн төсөлд бөхчүүд, бөх сонирхогчид, иргэдээс саналыг авч ажиллахаар шийдвэрлэсэн байна. 

Иймд бөхчүүд, бөх сонирхогчдоос “Үндэсний их баяр наадмын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулахтай холбоотой санал хүсэлт байвал  МҮБХ-ны [email protected] цахим хаягаар 2025 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн дотор ирүүлнэ үү гэжээ.

Таны сурталчилгаа