Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилсан хууль бус хөрөнгө хураах тухай үзэл баримтлал ХЗДХЯ-нд хуулийн төсөл болж боловсруулагдсан байна. Улмаар хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг энэ баасан /2025.01.10/ гарагт зохион байгуулах гэж байна.
Хэлэлцүүлэг 10 цагт Хууль зүй, дотоод хэргийн яамны 7 давхрын хурлын танхимд болох бөгөөд бүртгүүлсэн олон нийтэд нээлттэй зохион байгуулагдах гэнэ.