Цаг үеийн мэдээ

УИХ-ын хаврын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийнэ. Ийнхүү нээлтээ хийснээр МАН, АН-ын бүлэг болон ажлын хэсэг хуралдах юм. Харин УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Пүрэв, Баасан гарагт болно. 

Ажлын хэсгийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. 

Үүнд:

УИХ-ын хяналт шалгалтын тухай анхдагч хуулийн төсөл болон УИХ-ын хянан шалгах түр хорооны хуулийн төсөл боловсруулж, өргөн мэдүүлэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгүүдийн хамтарсан хуралдаан 12:00 цагаас 334 тоот өрөөнд,

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах, өргөн мэдүүлэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14:00 цагаас Үндсэн хууль танхимаас цахим хэлбэрээр хуралдана.

Таны сурталчилгаа